Request edit access
Бүртгэлийн мэдээлэл
Boosterz хөтөлбөрт нэгдэх хүсэлтэй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээлэлтэйгээ сайтар танилцаад бүртгүүлээрэй.

Англи хэл сурснаар ажилдаа ахиц гаргах хүсэлтэй эсвэл гадагшаа мэргэжил дээшлүүлэн суралцах зорилготой ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД зориулав.

✅ BOOSTERZ ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ 10 ШАЛТГААН

1. Boosterz сурагчид уламжлалт буюу цээжилж, нэг бүрчлэн лекц хэлбэрээр огт суралцдаггүй. Бид Брайтон сургалтын төвийн өөрсдийн боловсруулсан, 3 жил маш амжилттай үр дүнгээ өгч буй 3 шатлалт хөтөлбөрөөр суралцах болно.

2. Та хэл сурах мэдрэмжийг хүртэл хөгжүүлдэг хөтөлбөр өмнө нь сонсож байсан уу? Хэл сурахад, ялангуяа чөлөөтэй ярьж сурахад хамгийн чухал чадвар болох мэдрэмжийг хөгжүүлэх БАГЦ төлөвлөө бидэнд бий. Сурагчид хичээлийн эхний өдрөөс эхлэн ЧАНГА УНШИЛТ болон ЯРИХ дадлагууд хийдэг. Өдөр бүр Англиар ярьж буй үед ямар үр дүн гарахыг та төсөөлж байгаа биз?

3. Boosterz хөтөлбөр нь TRACKING SYSTEM-тэй хамгийн анхны хөтөлбөр юм. Даалгавар хийх болон шалгалт хийх бүрдээ оноо авна. Сурагч бүрийн гүйцэтгэл нүдэнд ил байх нь суралцагч болон багш аль альд нь газрын зураг болдог тул маш чухал хэсэг юм. Мөн эдгээр үнэлгээн дээр үндэслэн үнэлгээний тайлан 14 хоног тутамд суралцагч бүрт очино.

4. Boosterz хөтөлбөрийн цорын ганц зорилго бол ҮР ДҮН гаргах. Үр дүн гаргая гэвэл суралцагчийн хичээл зүтгэл маш чухал. Тиймээс, Boosterz хөтөлбөрт 7-10 суралцагчид нэг баг болох баг тус бүрт нэг МЕНТОР багш байна. Ментор багш суралцагчийн хичээл ойлгож байгаа эсэх, даалгавар хийж байгаа эсэхийг нэг бүрчлэн хянаж, шахаж ажилладаг.

5. Boosterz-н суралцагчид даалгавраа хийхдээ хүртэл Англиар ярьдаг. Бүх даалгаварыг апп дээрээ байгаа “Speak” товч дараад ярих боломжтой. Энэ онцлог нь маш олон сурагчдыг дуудлагыг сайжруулж байна гэсэн үнэлгээ аваад байгаа билээ.

6. Boosterz төсөлд ДЭМЖИХ СИСТЕМ буюу SUPPORT SYSTEM байдаг мөн л анхны хөтөлбөр ба хичээлээ ойлгохгүй, идэвх сул байгаа гэх мэтчилэн бага зэрэг дэмжлэг хэрэгтэй хүмүүст ганцаарчлан танхимаар давталага өгч нэг ч суралцагчийг хойш тавилгүй анхаардаг онцлогтой юм.
7. Хэл сурах урт удаан тэвчээр шаардсан процест ихэнх хүмүүс шантрах магадлалтай байдаг. Тиймээс, Boosterz хөтөлбөр нь анх удаа СЭТГЭЛЗҮЙГ тооцоолж гарсан хөтөлбөр юм. Хөтөлбөрийн туршид маш олон сонирхолтой хэсгүүд таныг хүлээж байгаа шүү.

8. Boosterz-н суралцагчид багаараа үүсгэсэн чатдаа тогтмол Англиар ярьж, хамтдаа Netflix хүртэл үзэж яриа өрнүүлдэг. Англиар ярьж сурахад англиар ярьдаг орчин байх маш чухал. Өдөр тутамдаа Англи хэлээр ярьснаар та маш хурдан хэл сурах формондоо орох болно.

9. Boosterz хөтөлбөрт 14 хоног тутам “1 Season” болдог ба “season” бүрт 1 удаагийн LIVE мөн танхимын уулзалт зохион байгуулагддаг. Тухайн Season-д суралцагчийн хэр даалгавраа хийсэн, дээрх 4 чадварын аль хэсгийг хөгжүүлэх шаардлагатай, нийт суралцагчдаас оноогоор хэдэд жагсаж байгаа зэрэг ТАЙЛАНГИЙН МЭДЭЭН дээр үндэслэн энэхүү уулзалт зохион байгуулагддаг.

10. Англиар ямар ч системгүй ярьж дадлага хийх нь ярианы чадварт тийм ч сайн нөлөө авчирч чаддаггүй. Тэгвэл Boosterz хөтөлбөр нь ярианы дадлагын хэсгийг бүтэн 4 ДАВХАРГААР зохион байгуулах ба дадлагын 60% нь ганцаарчлан онлайнаар, 40% нь онлайнаар ганцаарчлан багштайгаа ярих зарчмаар явагдана. /Мэдээж хөдөө орон нутгаас оролцож буй тохиолдолд та зайнаас энэхүү дадлагаа авах боломжтой./


*Анхан дунд түвшний эхлэх хугацаа: 2020.06.08  
*Ахисан дунд түвшний эхлэх хугацаа: 2020.06.22  
*Төлбөр: Нийт 600'000₮
       
✅1-р ээлжийн суралцагчдын сэтгэгдэл болон хөтөлбөрийн тухай бусад чухал мэдээллүүдийг багтаасан брошурыг эндээс үзээрэй: https://tinyurl.com/y8buz7f7
Sign in to Google to save your progress. Learn more
Хөтөлбөрийн танилцуулга видео
Таны Овог, Нэр *
Холбогдох утасны дугаараа бичнэ үү. *
Та имэйл хаягаа бичнэ үү.   /Сайн шалгаад зөв бичээрэй/ *
Таны нас? *
Таны хүйс? *
Required
Та өөрийн мэргэжил болон эрхэлдэг ажлаа бичнэ үү? *
Та хөтөлбөрт аль хот/аймаг, сум/-с хамрагдаж байна вэ? *
Таны ерөнхий Англи хэлний түвшин? *
Required
Таны англи хэл үзсэн хугацаа? *
Required
ТҮВШИН ТААРАХ ЭСЭХИЙГ ШАЛГАХ ХЭСЭГ
Boosterz програмд маш цөөн хүн бүртгэж авах тул бид түвшин ойролцоо буюу АНХАН ДУНД-ДУНД түвшинтэй хүмүүсийг л авах юм. Та эдгээр өгүүлбэрийг ямарваа нэг нэмэлт зүйл харалгүйгээр өөрийнхөө хэмжээнд л орчуулаад бичээрэй. Хэрэв огт чадахгүй өгүүлбэр гарвал орхиод явж болно.
1. Чи бидний уулзсан газрыг санаж байна уу?
2. Японоос ирсэн энэ төрлийн бүтээгдэхүүнүүд их үнэтэй байдаг.  
3. Миний дуучин болох мөрөөдлийг хэн ч ойлгоогүй.                                                      
4. Хүүхдээ ном уншдаг хүн болгохын тулд өдөр бүр хамт ном унших хэрэгтэй.                                                  
5. Энэ өгүүлбэрийг Монголруу орчуулна уу: I was supposed to become a doctor. But I ended up running my own business.  
6. Та доорх үгс болон хэлцүүдийг харж, эсвэл ашиглаж байсан уу? [make sure, literally, in terms of, figure out]
Та энд 50-100 орчим үгтэй доорх асуултанд хариулсан эссэ бичнэ үү. Question: What is your favorite book and why?
СУРГАЛТЫН ТӨЛБӨР ХИЙХ ПРОЦЕСС
1. Та бүртгэлийн формоо бөглөсний дараа 24 цагтаа багтаад танд хөтөлбөрийн шалгуурыг хангасан эсэх мэссэж очно.
2. Таны түвшин хөтөлбөрт тэнцсэн бол та нийт төлбөрийн хамгийн багадаа 50%-ийг хийснээр таны бүртгэл БАТАЛГААЖИХ болно.
3. Суудлаа баталгаажуулсны дараагаар та сургалтын гэрээгээ 2020.06.01-ний дотор Брайтон сургалтын төв дээр биеэр ирж болон онлайн хувилбараар зурна. Хэрвээ та сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй бол гэрээ хийхдээ үлдэгдэл төлбөрөө тушаах юм.

ДАНС: Хаан банк 5021454830 Халиунаа /Гүйлгээний утга дээр бүртгүүлсэн утасны дугаараа бичих/

Манай хөтөлбөр тууштай суралцана гэсэн цөөн тооны суралцагч авч байгаа тул нэгэнт хураамж шилжүүлсэн бол төлбөрийг буцаан олгох боломжгүй тул та мэдээллээ сайн уншсаны дараа бүртгүүлэхийг сануулж байна.
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy