Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хороонд ОЛОН НИЙТИЙН төлөөлөл болох 1 гишүүнийг сонгох нэр дэвшигчийн бүртгэл, 2021 он
ХМЗ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эзэн/эрхлэн гаргагч, олон нийтийн гэсэн гурван бүлгийн төлөөллөөс бүрддэг. Энэ удаагийн нөхөн сонгуульд Олон нийтийг төлөөлж ХМЗ-ийн Радио, телевизийн ёс зүйн хороонд ажиллах хүнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Нэр дэвшигч нь хэвлэл мэдээлийн эрх зүй, ёс зүй, өөрийн зохицуулалтын талаар мэдлэг, туршлагатай, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг, энэ чиглэлээр ажиллаж байсан/байгаа туршлагатай байна.
Мөн ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан бол давуу тал болно.
Түүнчлэн ёс зүйн хорооны гишүүний үүргийг сайн дураар гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг
www.mediacouncil.mn сайтаас авна уу.